Өршөөгдсөн иргэд хөдөлмөрлөж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.24-нд нийтлэгдсэн

Өршөөгдсөн иргэд хөдөлмөрлөж эхэлжээ

Өршөөлийн хууль хэрэгжиж, 2071 хүн хорих ангиас суллагдсан. Суллагдсан иргэдийн 997 нь Улаанбаатар хотын харьяалалтай. Өршөөгдсөн иргэдийг дахин гэмт хэрэгт холбогдохоос нь урьдчилан сэргийлж, Хөдөлмөрийн яам харьяа хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогчтой холбон ажлын байраар хангана гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар суллагдсан  иргэдийн 500 орчим нь өөрийн харьяа хөдөлмөрийн хэлтэстээ бүртгүүлж, ажилд орох анкет бөглөжээ. Үүний зэрэгцээ “аавын хаалга”-ны цаана сууж байхдаа мэргэжил эзэмшсэн иргэд өөрсдийн бичил бизнес, үйлдвэрлэлээ эрхэлж эхэлсэн байна. Товчхондоо өршөөгдсөн  зарим иргэд ажлын байр хайхгүйгээр, өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт өрсөлдөж эхэлсэн байна. Мөн хорих ангиас суллагдсан болон суллагдах хугацаа нь дөхсөн иргэдэд  зориулсан “Сайхан амьдрал таны гарт аян”-ыг Хөдөлмөрийн яам, нийслэлийн Хөдөлмөрийн газар хамтран явуулж байна. Аяны хүрээнд бичил бизнес эрхлэх хүсэлтэй зорилтот бүлгийн иргэдэд гарааны бизнесээ эхлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэг сая төгрөгийг 30 иргэнд олгох төсөл хөтөлбөрийг зарлажээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж