Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар газрын цахим биржийг ажиллуулахаар болжээ. Ингэснээр хотын цахим газар өмчлөлтэй адилхан иргэн, байгууллага ямар ч хүндрэлгүйгээр аль ч улсаас, гэрээсээ, ажлаасаа онлайнаар буюу цахим хэлбэрээр газрын дуудлага худалдаа, газрын биржийн худалдаанд оролцох эрх нь нээлттэй болох юм. Одоогоор газрын биржийн үйл ажиллагааг цахим болгох буюу шаардагдах мэдээ материалын санг багтаасан тусгай программыг босгох ажил Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт явагдаж байна. Газрын биржээр арилжаалагдах тухайн иргэн, байгууллагын газартай холбогдох инженерийн шугам сүлжээ, зураг төсөл, баримт бичиг бүгд дээрх программд орсон байх юм. Гэхдээ Засгийн газрын журам батлагдсаны дараа албан ёсоор Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын бирж ажиллах эхэлнэ.