Чойбалсангийн хөшөөг 22 цагт авч явлаа

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Чойбалсангийн хөшөөг 22 цагт авч явлаа

Тэртээ 1946 онд Монгол Улсын Их Сургуулийн өмнө босгож 65 жил хөдөлгөөгүй маршал Чойбалсангийн хөшөөг 65 жилийн дараа өчигдөр үдэш 22 цагийн үед буулгаж “нэгэн байгууллагын хашаа” руу авч явлаа. Гаднах самбар дээр “хөшөөний баримлыг хүрэлдэнэ” гэж бичсэн нь  худлаа. Хөшөөнөөс хэв авч түүгээр Хятадад цоо шинэ хүрэл хөшөө хийлгээд авчирч зогсооно.

Улаанбаатарт урьдын юм болгоныг устгаж шинээр байгуулж байна. Ноднин Сүхбаатарын хөшөөг хүрэлдэнэ гэж хуураад шинээр хийлгэх нь тодорхой болмогц Ерөнхийлөгч хотын даргыг дуудаж түүхийн дурсгалыг хуулбараар хамаа намаагүй солих ёсгүйг анхааруулсан ч одоо дахилаа. Нийслэлд байгаа хуучны бүх байшинг буулгаж суурин дээр нь өндөр барилга зоох, хөшөө дурсгал бүрийг Сүхбаатар, Чойбалсан хоёр шиг “хүрэлдэх” тийшээгээ явж байна. Улс мөнгөтэй болохын хэрээр Улаанбаатар түүхгүй болохнээ. 

Дэлгэрэнгүй ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж