Оросын алдарт теннисчин Мария Шарапова Сабини Лисицкийг ялснаар долоон жилийн дараа Уимбльдоны финалд шалгарч, Петра Квитоватай учраа таарчээ. Тэрээр 2004 онд ердөө 17 настайдаа Уимбльдоны аваргаар тодорч байсан юм. Энэ удаа Шарапова Германы тамирчин Лисицкийг 6-4, 6-3-ын харьцаагаар ялж, финалд шалгарах эрхээ олж авчээ.
Харин түүний эсрэг тоглогч Бүгд Найрамдах Чех улсын тамирчин Квитова Беларусын тамирчин Виктория Азаренкаг 6-1, 6-2-ын харьцаатайгаар буулган авч финалд шалгарсан байна. Финалд шалгарч үлдсэн Шарапова энэ удаагийнхаа хожилд сэтгэгдэл тун өндөр байгаа ба Чехийн тамирчинд ялагдсан ч сэтгэлээр унахгүй тухайгаа мэдэгджээ.
Өнгөрсөн жилийн "Уимбльдон"-д Серена Уильямст хожигдож хагас финалаас хасагдаж байсан Квитова нь 1990 онд финалд шалгарч байсан Мартина Навратилогаас хойш шалгарч буй анхны солгой тамирчин юм. Зарим нэг ажиглагчид энэ удаагийн Уимбльдонд Шараповаг түрүүлэх магадлалтай гэж үзэж байна.
ВИДЕОГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Б.Энх