Хүүхдийн мөнгийг хэнд олгохгүй вэ?

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг хэнд олгохгүй вэ?

Ирэх онд Хүний хөгжлийн сангаас олгодог хүүхдийн мөнгийг зөвхөн Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн 823 мянга орчим хүүхдэд л хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр амьдралын боломжтой, амьжиргааны түвшин дээгүүр 18-20 дугаар бүлэгт хамрагдсан айлын 100 мянга орчим хүүхдэд хүүхдийн  мөнгө олгохгүй гэсэн үг юм. Хэрэв амьжиргааны түвшин дунд, эсвэл тааруу өрх энэхүү өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй бол 2016 оноос өмнө шинээр бүртгүүлж, хамрагдах боломжтой юм. Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгааг 2013 онд Нийгмийн халамж, үйлчилгээний газраас явуулж, нийт 712 мянган өрхийн 2.3 сая иргэнийг хамруулсан байх юм. Ингэхдээ өрх бүрийн өдөр тутам, сарын хэрэглээнд суурилан 1000 хүртэлх оноогоор үнэлгээ өгч, 20 бүлэгт хуваан эрэмбэлжээ. Өөрөөр хэлбэл өрхүүдийг хэрэглээн дээр нь тулгуурлан ядуугаас баян хүртэл нь жагсаасан байна. Дөрвөн жилийн өмнөөс дээрх нэгдсэн санг ашиглаж,  амьдралын боломж тааруу иргэдэд хүнсний талон өгч ирсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж