Явган хүний зам стандартын шаардлага хангасан уу?

Хуучирсан мэдээ: 2015.12.15-нд нийтлэгдсэн

Явган хүний зам стандартын шаардлага хангасан уу?

Монгол Улсад явган хүний зам тавихад MNS56822006 буюу Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан зам, техникийн шаардлагыг мөрдөж байгаа юм. Жишээ нь хотын төвийн явган замыг хийхдээ элсэн суурь дээр цохиж, цутгаж өнгөт хавтангаар хийдэг юм байна. Нийслэлийн явган хүний замуудыг энэ стандартын дагуу хийдэг хэмээн албаны хүн хэлж байна. Өөрөөр хэлбэл, замыг хүлээж авахад олон газраас эксперт ажиллаж, чанарыг шалгадаг учраас явган хүний зам өвөлдөө халтиргаа гулгаатай байдаг ч стандартын дагуу хийгдсэн хэмээн тайлбарлаж байна.

Нийслэлд хийгдэж байгаа явган хүний замыг бүгдийг нэг стандартаар, хяналт шалгалтын дагуу хийдэг гэж албаныхан мэдээлж байгаа юм. Гэхдээ иргэдээс ч гэсэн халтиргаа гулгаа үүсэх материалаар явган хүний замыг хийсэн байна, ялангуяа хараагүй хүний зам ихээр халтирч байна гэх гомдол ирдэг гэв. Гэвч нэгэнт явган хүний замыг хийхэд тодорхой стандарт гэж байдаг. Тэрийгээ мөрдөж л ажиллаж байгаа. Хэрвээ одоогийн загвар нь үнэхээр болохгүй байна гэвэл стандартыг нь өөрчлөх л боломжтой гэж албаны хүн ярьж байна.

Нэгэнт ийм нөхцөлд иргэд өөрсдөө л анхаарал болгоомжтой зорчих, бэртэж гэмтсэн бол аль байгууллагын өмнө халтирч унасан бэ, тухайн байгууллага 50 метр хүртэлх цас мөсөө цэвэрлэсэн байна уу гэдгийг анхаарч эргээд тэр газартаа гомдол гаргаж, эмчилгээний төлбөр авах л боломжтой юм байна. Гэхдээ ингэж эмчилгээний төлбөрөө гаргуулах тохиолдолд тухайн байгууллага цас мөсөө цэвэрлээгүйн улмаас үүдэнд нь халтирч унасан гэдгээ нотлох баримт, бичлэг, зураг дарах, эсвэл хөндлөнгийн гэрчтэй байх хэрэгтэй гэдгийг иргэдэд сануулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж