Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар цахимаар газар өмчлүүлэх тавдугаар ээлж өнөөдөр 12.00 цагт эхэллээ. Газар өмчлөл өнөөдрөөс эхлээд 15 хоног үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл энэ сарын 29-ны 12 цаг хүртэл цахим газар өмчлөл үргэлжилнэ. Энэ удаад долоон дүүргийн 32 байршилд 7449 нэгж талбарыг иргэдэд өмчлүүлнэ.
Иргэдэд өмчлүүлэх газрын байршлыг танилцуулъя.
Сүхбаатар дүүрэг
- Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбар
- Тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбар
- Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбар
1, 2, 3, 4 дүгээр ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахаар боллоо.
Нийслэлийн иргэд Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn хаягаар орж цахим өмчлөлд орох өргөдлөө өгнө. Гэхдээ энэ удаад ухаалаг гар утас хэрэглэгчид “Газар өмчлөл” апликэйшнээр дамжуулан бүртгэл хийлгэж болно гэдгийг албаныхан санууллаа. Учир нь иргэдийн 60 гаруй хувь нь ухаалаг утастай болсон гэх судалгаа бий. Тиймээс энэ эрэлт хэрэгцээн дээр үндэслээд ийнхүү ухаалаг утаснаас цахим газар өмчлөлийн бүртгэл хийлгэж болохоор зохицуулжээ.