Линдсей эрх чөлөөтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Линдсей эрх чөлөөтэй боллоо

Холливудын залуу оддын нэг Линдсей Лоханы гэрийн хорио лхагва гаригт азаар дуусгавар болж, торноосоо суларсан болдоггүй шувуухай сая л нэг эрх дураар нисэв. Нэгэнт эрх чөлөөгөө олж авсан тул түүнд хийхээр төлөвлөсөн зүйлс их байх нь илэрхий. Хэсэг хугацааны өмнө 2,500 ам.долларын үнэтэй хүзүүний зүүлтийг зөвшөөрөлгүй авч гарсан гэнэн бүсгүйд шүүх харин ч энэрэнгүй хандаж, зөвхөн гэрийн хорионд байх сахилгын шийтгэл хүлээлгэсэн билээ.

Харин шийтгэлийнхээ хугацааг дуусмагц Линдсей  шууд л Холливудын оддын байнга зочилдог Лексингтоныг зорьж, найзынхаа үдэшлэгт оролцов. Үдэшлэгийн үеэр тэрээр коктейль шимж, эрх дураараа хүссэнээ хийж суусан бөгөөд удаан хугацаанд согтууруулах ундаанаас бүрэн холдоод байсан түүний хувьд энэ үдэшлэг хуучнаа сэргээх сайхан боломж олгожээ. Харин цаашид Линдсей юу хийж, хаана хэрэг мандуулахыг хэн ч мэдэхгүй ч, лав зүгээр суухгүй гэдэг нь тодорхой гэж түүний фенүүд нь твиттерт бичсэн байв. Ийнхүү дүрсгүй Линдсей эргэн хэвийн амьдралдаа орж байгаа ч, ирэх гурван жилийн хугацаанд тэрээр байнга хуулийн байгууллагын хяналтан дор байх юм.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж