Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн ч…

Хуучирсан мэдээ: 2015.12.08-нд нийтлэгдсэн

Хүүхдийн язгуур эрхийг хамгаалах үүрэг хүлээсэн ч…

12.10-ны хүний эрхийн өдөр тохиох гэж байна. Энэ өдрөөр улс орнууд хүний эрхийг хэрхэн хангаж байгаа вэ гэдгээ тодорхойлдог. Энэ удаад хүүхдийн эрхийн асуудлыг онцлон авч үзье.  Монгол улс хүүхдийн эрхийн тухай конвенцид 1990 онд нэгдэж, түүнийг хүлээн зөвшөөрсөн дэлхийн тав дахь орон болсон. Энэ үеэс л Монгол Улс хүүхдийн төрсөн цагаас эхлээд язгуур эрхийг нь эдлүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч бодит байдал дээр ямар байна вэ?

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 32 дугаар зүйл:

“ХҮҮХЭД БҮР ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН МӨЛЖЛӨГӨӨС ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ” гэж заажээ. Гэтэл 2010 оны судалгаагаар Монголд хүнд, хөнгөн ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлдэг 2500 гаруй хүүхэд бий. Үүнээс тэвчишгүй хөдөлмөр эрхэлдэг 700 гаруй хүүхэд байдаг гэх судалгаа байна.

19 дүгээр зүйл:
“ХҮҮХЭД БҮР ЭЦЭГ ЭХ, ХУУЛЬ ЁСНЫ АСРАН ХАМГААЛАГЧ, ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ АНХААРАЛ ХАЛАМЖ ТАВИХ БУСАД ХҮМҮҮСИЙН ЗҮГЭЭС ХҮЧИРХИЙЛЭЛ ХАЙХРАМЖГҮЙ ХАРЬЦАХ ЗЭРЭГ БҮХ ХЭЛБЭРЭЭС ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ” гэж Хүүхдийн эрхийн тухай конвенцид дурджээ. Гэтэл ганцхан долоо хоногийн өмнө Дундговь аймгийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч гэх хүн 10-хан сартай хүүхдийг хоол идээгүйнх нь төлөө элдвээр хэлж, зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан.

Ер нь Боловсролын яаманд цэцэрлэгийн багш нарын харилцааны талаар гомдол тасрахгүй байгаа гэв. энэ хүрээнд багш нарын харилцаа, хандлагыг төлөвшүүлэх сургалтыг ч тогтмол зохион байгуулсаар байгааг хэлж байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж