О.Ганбат: Би АТГ-д шалгуулахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

О.Ганбат: Би АТГ-д шалгуулахад бэлэн

Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбатын мэдээлснээр, Авлигатай тэмцэх газраас тэдний дөрвөн албан хаагчийг авлигын хэрэгт холбон шалгаж эхэлжээ. Тэдний тоонд ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох,  гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, н.Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Дээрх эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс батлан даалтад, гадуур шалгуулж байна. Шүүхийн шийдвэрээр Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Харин  Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат нарын 3-4 хүнийг Монгол Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн  давхар шалгаж эхэлжээ. Товчхондоо ГЕГ-ын нийт  найман албан тушаалтныг хуулийнхан одоо шалгаж байна. Зарим мэдээллийн сайтуудаар ГЕГ-ын дарга О.Ганбатыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлж байсан. Харин О.Ганбат дарга дээрх мэдээллийг үгүйсгэж, албан ёсоор АТГ-аас  өөрийг нь шалгана гэж мэдэгдээгүй. “Ажлаасаа халагдаж, гаалийн байгууллагын нэр хүндийг унагаж буй нэр бүхий хэдэн нөхөд намайг АТГ-т шалгуулна л гэж байсан. Тэд АТГ-д хандсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би АТГ-д шалгуулахад бэлэн байна. Надад хийсэн гэм, нүгэл байхгүй” гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн хавар Гаалийн ерөнхий газрын дарга солигдож, шинэ даргыг дагаад тус байгууллагын орон тооны бүтэц данхайсан. 110 орчим албан тушаалтан хууль бусаар Гаалийн байгууллагад шингэсэн байсныг О.Ганбат дарга тайлбарлаа. Тэрбээр даргын суудалдаа буцаж ирээд дээрх төрийн албаны шалгалт өгөлгүй гаалийн байцаагчийн нэр зүүсэн 70 албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. О.Ганбат дарга энэхүү үйлдлээ хуулийн дагуу гүйцэтгэсэн гэж хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж