Барилгын ослоор 13 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.12.02-нд нийтлэгдсэн

Барилгын ослоор 13 хүн нас баржээ

Сүүлийн гурван жилд барилга дээр 101 осол гарчээ. Ослын улмаас 63 хүн таалал төгсөж, 40 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс, хайхрамжгүй хандлагаасаа болж барилгын компаниуд 63 хүний эрдэнэт аминд хүрчээ. Өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилга дээр гарсан осол, аваарын үед хэрхэн ажилласан, хууль дүрэм зөрчсөн аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцсон тухайгаа мэдээллээ.

Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс энэ сарын нэгэн хүртэлх хугацаанд тус газарт ослын 56 дуудлага иржээ. Нийт дуудлагын 22 нь барилгын салбартай холбоотой осол. Ослын байдлыг судлахад дээрх 22 осолд өртөж, 13 хүн нас барж, 13 ажилтан хүнд хөнгөн гэмтсэн байх юм. Одоогоор бүх осолд эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна. Харин хоёр барилгын компанийн үйл ажиллагаанд улсын байцаагчийн акт бичиж, зогсоожээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж