&#34Хөгжлийн бэрхшээлээсээ болж хүсэл мөрөөдлөө орхих нь олон&#34

Хуучирсан мэдээ: 2015.12.01-нд нийтлэгдсэн

&#34Хөгжлийн бэрхшээлээсээ болж хүсэл мөрөөдлөө орхих нь олон&#34

Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос санаачлан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийтийн тээврээр саадгүй зорчиход тулгарч байгаа асуудлыг Зам тээврийн сайд М.Зоригт болоод бусад албаныханд танилцууллаа. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль ч нийтийн тээврээр үйлчлүүлсэн алхам тутамд нь хүндрэл үүсдэг гэдгийг хэлж байгаа юм.

 

Гэхдээ тэд хүндрэл бэрхшээлүүдээ зүгээр нэг тоочоогүй. Ямар зохицуулалт хийж болох вэ, гарах гарцыг хамтад нь хэлж байна.

 

Жишээ нь:

 

-Автобусны нэг хаалгыг зөвхөн ХБИ-дэд зориулж засах

-Автобусны жолооч нар ХБИ-нд үйлчлэх нь сайн дурын асуудал биш, ажлынх нь нэг хэсэг юм гэдгийг ойлгуулж тодорхой сургалт явуулах

-Хараагүй иргэдэд зориулж буудал зарлагчийг ажиллуулах

-Ганцхан галт тэргийг л ХБИ-дэд зориулж гаргах зэрэг тодорхой гарцуудыг тэд нэрлэж байна.

 

Харин үүнийг ажил хэрэг болгох талаар салбарын яамнаас ийм тайлбар хэлж байна. Нэн тэргүүнд яг одоо Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа учраас эдгээр асуудлыг тусгах талаар хэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж