Д.Пүрэвсүрэн өөр дүрд

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

Д.Пүрэвсүрэн өөр дүрд

Топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн ээлжит шинэ дүрээ бүтээж байна. Тэрбээр “ТВ Коктейль”-ийн шинэ кинонд тоглож байгаа аж. Гэхдээ түүний шинэ дүр нь өмнө нь бүтээж байсан дүрүүдээс нь тэс өөр гэнэ. Урьд нь Д.Пүрэвсүрэн хэгжүү, ухаалаг, сайхан сэтгэлтэй, гэнэн, сайн талын сайхан бүсгүйн дүрийг бүтээж байсан бол энэ удаагийнх нь Пүүжээг эвдсэн, огт бүтээж байгаагүй сонирхолтой дүр гэнэ. Чухам ямар дүр бол? Магадгүй эсрэг дүр, эсвэл царай муутай ааш муутай хүний дүр юм болов уу?.
Д.Пүрэвсүрэнг кино сонирхогчид үргэлж л нэгэн хэвийн ижил дүрд тоглож байна хэмээн шүүмжилдэг. Харин “ТВ Коктейль”-ийн залуус түүний нэгэн хэвийн дүрийг эсрэгээр нь эргүүлжээ. Пүүжээгийн өөр дүрийг ирэх намар нээлтээ хийх “ТВ Коктейль”-ийн шинэ киноноос хараарай.

М.Урин   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж