Хүүхдийн номын өргөө үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Хүүхдийн номын өргөө үүдээ нээлээ

Нийслэлийн хүүхэд багачууд үнэ төлбөргүйгээр хүссэн номоо сонгон уншиж, монгол ардын түүх уламжлалаа мэдэж, тоглоом наадгайгаар наадаж чөлөөт цагаа номын өргөөндөө өнгөрүүлэх боломж нээгдэж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас энэхүү таван давхар, номын өргөө цогцолборыг нээж байна. Энд цэцэрлэгийн багачууд, бага, дунд, ахлах ангийн сурагчид гээд нийслэлийн бүх л хүүхдүүд үйлчлүүлж чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжоор хангагдаж байгаа юм.

 

Таван давхар барилгын давхар бүр нь өөрийн гэсэн онцлог, хэв маяг, зориулалттай. Тухайлбал, таван давхарт ахлах ангийнханд зориулсан хэлбэрээр тохижуулжээ. Их дээд сургуульд сурахаар бэлтгэж буй сурагчид энэ хэсэгт ирж өөрт хэрэгтэй номоо сонгон уншиж, судална. Мөн энэ давхарт номын нээлт, арга хэмжээ, уралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулагдахад зориулагджээ. Харин дөрвөн давхарт шинжлэх ухаан, танин мэдэхүй, одон оронд сонирхолтой хүүхдүүдэд зориулж засаж тохижуулсан байна. Тэгвэл гуравдугаар давхар бол монгол зан ахуй, ёс заншлыг харуулсан, цэцэрлэгийн багачуудад зориулсан танхим  байна.

 

Үүнээс гадна энд хөгжлийн бэрхшээлтэй хүүхддийн сурах боломжийг ч хангаж байгаа юм байна. Сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан баррель ном, цахим хичээл зэрэг тэдэнд зориулсан тусгай ном, сурах бичгийг ч байрлуулсан байна.

 

Номын өргөө цогцолборт заавал Чингэлтэй дүүргийн гэлтгүй нийслэлийн аль ч цэцэрлэг, сургуулийн ямар ч насны хүүхдүүд үйлчлүүлж, чөлөөт цагаа өнгөрүүлж, мэдлэгээ дээшлүүлж болох юм байна. Номын өргөө цогцолбор Их дэлгүүрийн баруун хойд талд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд сүндэрлэн босжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж