Хотын зарим орон сууцын дулаан доголдож, халаалт муудсан тухай дуудлага “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” компанид их ирэх болжээ. Иргэдийн гомдлын дагуу инженерүүд тухайн орон сууц, конторуудын дулааны шугамыг очиж шалгахад, дулаан алдагдал их байсан. Харин нийслэлийн дулааны сүлжээ, шугамуудтай холбоогүй байсан тухай тайлбарыг “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК-аас өнөөдөр хийлээ. Тэд хорооллоороо халаалтгүй болбол “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ” ТӨХК-ийн сүлжээнд гэмтэл гарсан гэсэн үг. Харин халаалт хэсэгчлэн алдагдвал байрны дотоод тохиргооны асуудал учир СӨХ, Орон сууцын контор, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөнд хандах хэрэгтэй гэдгийг санууллаа. Учир нь дээрх байгууллагууд жигдрэлтийн тохируулга хийхийн тулд иргэдийн дулаанд төлсөн мөнгөнөөс 30-аад хувийг нь авдаг байна.