Мкв-ын зөрчилтэй таван компанитай шүүгдэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Мкв-ын зөрчилтэй таван компанитай шүүгдэлцэж байна

Барилгын компаниуд м2 дутуу орон сууцыг худалдаж иргэдийг хохироох асуудал 2013 оноос хойш гарах болсон. 2013 оноос хойш 560 гаруй иргэдийн гомдол дээр үндэслэн ШӨХТГ-аас 50 гаруй барилгын компанийг энэ асуудалд буруутай хэмээн зарласан. Өөрөөр хэлбэл, 60 м2 байр гэж иргэнд зарсан ч нарийн хэмжилт хийгээд үзэхээр 55м2 байх жишээтэй.

 

Тиймээс иргэдийг ийнхүү хохироож, эрх ашгийг нь зөрчсөн 50 гаруй барилгын компанид арга хэмжээ авах шийдвэр тухайн үед гарч байсан. Тэгвэл 2016 он хаяанд ирсэн, өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд энэ ажил хэрхэн шийдвэрлэгдэв.

 

Энэ хугацаанд м2 дутааж хохироосон иргэдэд барилгын компаниуд тэрбум гаруй төгрөгийн л хохирлыг барагдуулж, буцаан олгожээ. Гэсэн ч тэрбум гаруй төгрөгийн цаана дахин хэдэн зуун иргэний хохирлыг  барилгын компаниуд барагдуулж дуусаагүй л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж