Богдын музейн урсгал засварт 300 сая төгрөг шаардлагатай

Хуучирсан мэдээ: 2015.11.26-нд нийтлэгдсэн

Богдын музейн урсгал засварт 300 сая төгрөг шаардлагатай

122 жилийн түүхтэй Богд хааны ордон музейг цогцоор нь сэргээн засварлах шаардлагатай болсныг музейн захирал О.Мэндсайхан ярьж байна. Сүүлийн 20 жил тус музейд их засвар буюу сэргээн засварлалтын ажил огт  орхигдож, устах аюул нүүрлэсэн. Улмаар 2007 онд хэсэгчилсэн сэргээн засварыг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл сүүлийн найман жилд 700 орчим сая төгрөгийг сэргээн засварлалтад зориулсан. Гэхдээ эргээд найман жилийн өмнө хийсэн сэргээн засварлалт үр дүнгүй болж, дахин  эмчилгээ шаардагдах болсныг музейн захиргаанаас мэдэгдлээ. Тус музейд хийгдсэн сэргээн засварлалтыг жагсаавал өнгөрсөн зун ордон музейн хэрмэн модон хашаа, YIII Богд гэгээн Жавзандамба хутагт, Дондогдулам хатан нарын амьдарч байсан өвлийн ордон музейг нийт 490 сая төгрөг гарган засварлаж, будсан байна. Мөн багана нь 15 сантиметрийн хазайлт өгч, нурах дөхсөн гаднах хоёр сүүдрэвчид 50 сая төгрөгийн өртөгтэй сэргээн засварлалтыг хийсэн байх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж