Дулаан алдалтыг бууруулахад Хоккайдо мужийн туршлагыг хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

Дулаан алдалтыг бууруулахад Хоккайдо мужийн туршлагыг хэрэгжүүлнэ

Дулаан алдалтыг бууруулахад Хоккайдо мужийн туршлагыг хэрэгжүүлнэ

Японы Хоккайдо муж өвөлдөө -30 хэм хүрч хүйтэрдэг. Энэ хэрээр уур амьсгалын хувьд Улаанбаатар хоттой ойролцоо гэж үздэг. Тиймээс Хоккайдо мужид хөдөө аж ахуй, байгаль орчин, барилгын салбар гээд олон салбарт хэрэгжүүлж буй туршлагаас Улаанбаатарт нэвтрүүлэх боломж бий гэж тэд үзэж байгаа юм. Ялангуяа барилгын дулаан алдалтын асуудлыг тэдний туршлага дээр шийдвэрлэж болно гэж үзэж байна. Иймээс Улаанбаатар хотын барилгын дулаан алдалтыг бууруулахаар олон улсын технологи нэвтрүүлэх талаар ярилцаж байна. Энэ дундаас сэрүүн бүсийн барилгын технологийг хамгийн тохиромжтой гэж санал болгож байна.

Монгол шиг уур амьсгалтай бусад сэрүүн бүсийн оронд энэ технологиор барилгын дулаан алдалтыг шийддэг гэв. Ингэснээр гэр хорооллын айлын дулаан алдалтыг гурав дахин, орон сууцын дулаан алдалтыг хоёр дахин бууруулна гэв. Ямартай ч Улаанбаатар хот уур амьсгал ойролцоо бусад улсын дулаан алдалтад авдаг арга хэмжээг ойрын хугацаанд нэвтрүүлж, дулаан алдалтын асуудлаа шийдвэрлэж чадвал одоогийн дулаан болоод цахилгаан станцын нөөцөөр дахин нэг Улаанбаатарыг эрчим хүчээр хангах боломжтой хэмээн салбарынхан тайлбарлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж