1591 нэгж талбарт газар өмчлөх иргэдийг дахин тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2015.11.19-нд нийтлэгдсэн

1591 нэгж талбарт газар өмчлөх иргэдийг дахин тодрууллаа

Цахим хэлбэрээр дөрөвдүгээр ээлжид газар өмчлүүлэх байршлуудаас дахин сонголт хийх нэгж, талбаруудыг өнөөдөр нийслэлийн Өмчийн харилцааны газраас зарлаж, өмчлөх иргэдийг шинээр тодрууллаа. Өнгөрсөн наймдугаар сард явагдсан тус ээлжийн бүртгэлээр Сонгино хайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нийт 16 байршлын 13 мянга 155 нэгж талбарт иргэдэд газар өмчлүүлсэн. Гэвч дээрх иргэдээс 11 мянга 564 нь газар өмчлөлөө баталгаажуулж, эзэмшжээ. Харин 1591 иргэн цахимаар газар өмчлөх эрхтэй болсон ч, хуулийнхаа хугацаанд багтаж, газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна. Иймээс дээрх тооны иргэдийн газар өмчлөлийг цуцалж, өмнө нь цахимаар газар өмчлөхөөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хаягт бүртгүүлээд байсан иргэдийн дунд  1591  нэгж талбарт газар өмчлүүлэх цахим шалгаруулалтыг дахин явуулсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж