Домог үргэлжлүүлэгсэд

Хуучирсан мэдээ: 2015.11.12-нд нийтлэгдсэн

Домог үргэлжлүүлэгсэд

Манай эринд хүн төрөлхтний туулан өнгөрүүлсэн хорин зууны 200 гаруй жилийн өнгө төрхийг тодорхойлсон Монголоос өөр нэг ч улс үндэстэн бай­гаа­гүй нь ХIII-ХIV зууны Монголын төрийн бодлого ямар гүн гүнзгий даацтай байс­ныг гэрчилнэ.

Улс орноо уруудуулж, доройтуулж, сөнөж мөхөөхийг эс хүсч, өнө удаан оршин тогтнохыг эрмэлзэх нь төр бод­лого, үйл ажиллагаандаа залгамж чанарыг зайлшгүй эрхэмлэж, хүлээн зөвшөө­рө­хөөс аргагүйд хүрдэг. Өмнөх үеийн уламжлалыг бүрэн гээлгүй шинэч­лэн хадгалах нь улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахих нөхцөл, дэвшин дээшлэхийн батал­­гаа, гол агуулга хэмээн Монголын түү­хийн янз бүрийн үест тогтнож байсан төр, түүний зүтгэлтнүүд хүчлэн чармайж ирсэн билээ.

Туулж өнгөрүүлсөн замнал маань шулуун дардан байсангүй. Алдаа эндэг­дэл, засч залруулах зайлшгүй шаардла­гатай олон өөрчлөлтүүд биднийг хүлээж байна. Их хааны туулсан зам, хийсэн, бүтээсэн түүх даравч дарагдалгүй, бу­лавч булагдашгүй. Тиймийн тулд туур­га тусгаар Монгол гэх бардамнал, бахарх­лын өдөр өнгөрмүй.

Цаг хугацааны догшин давалгаанд үл нугарах сэтгэл, авьяас билэг гэгч аугаа билээ. Бид домог үргэлжлүүлэгсэд…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж