Долоон буудлаас Чингэлтэй хүрэх зам засварын ажлыг өнгөрсөн наймдугаар сард эхлүүлсэн ч иргэдийн өгч буй мэдээллээр бол гүйцэтгэгч компани дүүргийн удирдлагуудтай тохиролцож чадаагүйн улмаас засварын ажлыг ердөө сарын дараагаас зогсчээ.
Уг нь энэ чиглэлд зөвхөн засварын ажил хийгээд зогсохгүй зам өргөтгөх, шинэчлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байсан аж. Тиймээс ч гүйцэтгэгч компанийн зүгээс замын хажуугаар хайрга, чулуу дэвсэх ажлыг эхлүүлсэн байсан нь одоо талаар болж, өнөөх чулуунууд замаар нэг таран, машин тэрэг явахад ч хүндрэлтэй болжээ.
Замын хажуугаар дэвссэн хайрга, чулуу машины дугуйнд цохигдож, хүүхдүүдийн толгой, биед шидэгдэх аюултай, дээрээс нь энэ хавьд маш их хэмжээний тоос шороо босч байгаа талаар оршин суугчид ярьж байна. Энэ талаар бид сурвалжиллаа.