Гал унтраах машин, техникийн үзэсгэлэн гарч байна

Хуучирсан мэдээ: 2015.09.18-нд нийтлэгдсэн

Гал унтраах машин, техникийн үзэсгэлэн гарч байна

Гал унтраах машин, техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн өнөөдөр Циркийн талбайд гарч байна. Энэ удаагийн үзэсгэлэнд олон улсад аврах техник хэрэгслийг нийлүүлдгээрээ алдартай “Sockl”, “Lukas” компаниуд хамгийн сүүлд дэлхийн зах зээлд гаргасан аврах, гал унтраах машин тоног төхөөрөмжөө танилцуулж байна.

Гол нь машин механизм жилээр ч биш сар, өдрөөр хөгжиж улам боловсронгуй болж байгаа учраас энэ дэвшилтэй аврах гал унтраах тоног төхөөрөмж ч гэсэн хөл нийлүүлж хөгжих учиртай гэдгийг албаныхан онцолж байсан юм.

Дэлхийн зах зээлд гарч буй аврах гал унтраах техник хэрэгслийг манай улсын аврах, гал унтраах байгууллагууд ч ашигладаг, тэр хэрээр онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмж нэг үеэ бодвол харьцангуй хөгжсөн гэдгийг салбарынхан хэлж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж