Шүүх танхимуудын нөхцөл байдалтай танилцав

Хуучирсан мэдээ: 2015.09.10-нд нийтлэгдсэн

Шүүх танхимуудын нөхцөл байдалтай танилцав

Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамтран өчигдөр шүүх танхимуудын үйл ажиллагаа, өмгөөлөгч прокурорын хэвийн ажиллах нөхцөлийг хангасан  эсэхтэй газар дээр нь танилцсан юм.

 

Өчигдрийн хувьд БЗД-ийн эрүүгийн шүүх, СБД-ийн иргэний шүүх, захиргааны хэргийн шүүх, мөн Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимын нөхцөл байдалтай танилцсан. Шүүх танхимуудад байр, орон сууцны хувьд стандарт бус, өмгөөлөгч, прокурорууд хэвийн ажлаа явуулахад хүндрэлтэйгээс эхлээд нийтлэг дутагдал бийг хэлж байна.

 

Холбогдох байгууллагууд ийнхүү газар дээр нь ажилласнаар зөрчил, дутагдлыг гурван талаас нь хэлэлцэнэ. Ингээд өнөөдөр гэхэд эцсийн хариу болоод тодорхой зөвлөмж гаргах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж