Есдүгээр сарын нэгэнд Дорноговь аймгийн харьяат н.Батцэцэг гэх эмэгтэй галт тэргэнд мэндэлж 3.7 кг хүүтэй болсон билээ. Тэгвэл хүүд Б.Ган-Эрдэм гэж нэр өгсөн юм. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарын хэлж буйгаар Б.Ган-Эрдэм хүү төмөр замын 66 жилийн түүхэн дэх галт тэргэнд мэндэлсэн 70 дахь хүүхэд болжээ. Тиймээс өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар Ган-Эрдэм хүүд 18 нас хүртэл галт тэргээр үнэгүй зорчих эрхийн бичгийг гардуулсан юм.
Ган-Эрдэм хүүгийн аав Ц.Батбаяр “Хүү минь эрүүл саруул бойжиж байна. Нэн тэргүүнд хүүг минь эсэн мэнд бойжуулж авсан эх баригч нартаа баярласнаа илэрхийлье. Мөн Улаанбаатар төмөр замын хамт олондоо баярласан талархаснаа илэрхийлж байна” гэв.
Дашрамд дуулгахад есдүгээр сарын нэгэнд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд 17.49 цагт Б.Ган-Эрдэм хүү мэндэлсэн юм.