Бруцеллёзийг олон улсын түвшинд оношилдог болжээ

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Бруцеллёзийг олон улсын түвшинд оношилдог болжээ

Монгол улс энэ жил 64.4 мянган тонн мах экспортлох мэдээг салбарын яамнаас өгч байгаа. Сүүлд л гэхэд ОХУ, БНХАУ-д мах экспортлох компанийн тоог нэмсэн. Гол нь мах импортоор авах орноос малын маханд олон улсын түвшинд хүрсэн шинжилгээ хийлгэсэн эсэх, молекул түвшний оношлогоог шаарддаг.  Гэвч өнөөг хүртэл манай улс молекул түвшний оношлогоо хийдэггүй байсан юм. Тэгвэл энэ оношлогоог Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит хийж эхлэхээр өнөөдөр нээлтээ хийсэн юм.

 

Бруцеллёз өвчний тархалт 2011 оны байдлаар дөрвөн төрлийн малаас илэрчээ. Тэр дундаа сарлагнаас өндөр хувиар илэрч байгаа юм. Тиймээс бруцеллёз өвчний тархалтыг бууруулахад үндэсний хэмжээний баримт бичиг боловсруулан ажиллаж байгаа юм. Мөн молекул түвшний оношлогоо хийдэг болсноор ойрын 10 жилд тархалтыг бууруулна хэмээн албаныхан үзэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж