П.И.Чайковскийн тэмцээнийг анх удаа онлайнаар

Хуучирсан мэдээ: 2011.07.01-нд нийтлэгдсэн

П.И.Чайковскийн тэмцээнийг анх удаа онлайнаар

Сонгодог урлагийн ертөнц дэх хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг болох П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнийг өнөө жил анх удаа онлайнаар шууд дамжууллаа. 14 дэх удаагийн тэмцээнийг дэлхийн өнцөг булан бүрээс сая орчим хүн үзэж сонирхсон гэх мэдээлэл байна. ОХУ-ын харилцаа холбооны тэргүүлэх компани “Ростелеком” болон “ПараКлассик” компанитай хамтран ийнхүү шууд дамжуулжээ. 1958 оноос хойш дөрвөн жил тутамд нэг удаа зохиогдож ирсэн уг тэмцээн энэ удаа таван жил завсарлан, уламжлалаа эвдсэний эцэст шилдгүүдээ шалгаруулсан билээ.

Үзэгчдийн нэрэмжит шагналын эздийг өнөө жилийн онцлогоо ашиглан онлайн санал асуулгаар тодруулсан юм. Уралдааны дуулаачийн төрөлд мөнгөн медаль хүртсэн ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин үзэгчдийн саналыг хамгийн ихээр авсан эрэгтэй дуучнаар мөн шалгарсан билээ. News.mn сайтаар өчигдөр мэдээлсэн “Монгол дуучдаа дэмжин саналаа өгөөрэй” хэмээх мэдээг уншсан олон уншигч онлайн санал асуулгад оролцон нутгийнхаа дуучдыг дэмжсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

Их урлагийн тайзны хойморт Монголынхоо далбааг тэртээ дээр мандуулсан Э.Амартүвшин болон шилдэг эрэгтэй дөрвөн дуучны нэгээр шалгарсан Ч.Энхтайван нартаа монгол түмнийхээ өмнөөс баяр хүргэн, бахархан, хайрлах сэтгэлээр хадаг өргөн барья.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж