Оюутнууд тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Оюутнууд тангараг өргөлөө

Уламжлал ёсоороо шинэ хичээлийн жилд оюутнууд Чингисийн талбайд цуглан өнөөдөр тангараг өргөлөө. “Монгол улсын өнөө ирээдүйн эзэн болсон оюутан би эрдэм мэдлэгт шамдан суралцаж боловсролтой, авьяас чадвартай, ёс суртахуунтай, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй, эх оронч бие хүн болон төлөвшиж мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд, ард түмэндээ андгайлан тангараглая” хэмээн нэгэн зэрэг тангараглав.

 

Энэ жил шинээр 19 мянга орчим оюутан их дээд сургуулиудад элсэн орж байгаа. Ингэснээр 2015-2016 оны хичээлийн жилд 113 мянган оюутан их дээд сургуульд, суралцаж, дээд боловсрол эзэмшинэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж