Есдүгээр сарын нэгэн. Нэгэн шинэ хичээлийн жил эхэлж байна. Энэ удаад бид Орчлон сургуулийн эрдмийн баярыг сурвалжилсан юм. Энэ хичээлийн жилд 112 хүүхэд эрдэм ном сурахаар Орчлон сургуулийн босгыг алхан орж байна.
Орчлон сургуулийн хувьд Хан уул дүүрэгт 200 хүүхдийн цэцэрлэг, 1000 гаруй сурагчтай, харин Сүхбаатар дүүрэгт 100 гаруй хүүхэдтэй, 280 гаруй багш ажилчидтайгаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна. Кембриджийн олон улсын хөтөлбөрийг босоо тогтолцоонд хэрэгжүүлдэг тус сургуулийн хувьд энэ жил ч онцлогтой гэдгийг багш ажилчид нь хэлж байв.