Махны үнэ бага зэрэг өсчээ

Хуучирсан мэдээ: 2015.08.19-нд нийтлэгдсэн

Махны үнэ бага зэрэг өсчээ

Есдүгээр сар ойртож, хүн бүхэн хүүхэд багачуудынхаа сургууль, цэцэрлэгийн бэлтгэлд гарчээ. Цаг үеийн энэ шаардлагаар малчид хот хүрээ бараадан, мал махаа борлуулж эхэлсэн байна. Энэ талаар сурвалжлахаар бид өнөөдөр өглөө "Хүчит шонхор" захад ажиллалаа.

 

Ойрын өдрүүдэд найр, наадам их болж буйгаас шалтгаалж "Хүчит шонхор" захын махны нийлүүлэлт багассан тухай худалдагч нар ярив. Мөн махны үнийн хэлбэлзэл өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад тогтворжсон, хааяа сэрүүн өдөр үнэ өсөх хандлагатай байдгийг тодотгосон юм.

 

Өнөөдрийн тухайд "Хүчит шонхор" захад худалдаалж буй махны ханшийг сонирхуулъя. Тус захад хонины махны бөөний үнэ 4100-5200, жижиглэнгийн үнэ 4500-5700 төгрөг байгаа бол үхрийн мах 4500-6000, адууны мах 3000-5300 төгрөгийн ханштай байна.

 

Жил ирэх бүр махны нийлүүлэлт, иргэдийн худалдан авалт буурч байгаа гэж худалдагч нар ярьж байлаа.

 

Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүнгээр бол наймдугаар сарын 12-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 15.2 хувь, үхрийн ястай махны үнэ 10.6 хувь, үхрийн цул махны үнэ 11.2 хувь, ямааны ястай махны үнэ 11.6 хувь, адууны махны үнэ 12.5 хувиар тус тус буурсан гэсэн тоон мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн билээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж