Жүдо бөхийн ДАШТ-д 21 тамирчин оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.08.18-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн ДАШТ-д 21 тамирчин оролцоно

“Астана-2015” жүдо бөхийн ДАШТ энэ сарын 24-30-ны хооронд Казахстаны нийслэл Астана хотноо болох юм. Энэ жилийн ДАШТ-нд 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 жүдоч оролцоно. Тэмцээнд манай улсаас 21 тамирчин, таван дасгалжуулагчийн хамт явахаар бэлтгэлээ базаагаад байна. Өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооноос мэдээлэл хийж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох шигшээ багийн тамирчдыг зарлалаа.

 

Жүдо бөхийн ДАШТ-д манай улсаас эрэгтэй, эмэгтэй, багийн гэсэн бүх төрөлд тамирчид өрсөлдөх гэж байна. Энэ жилийн дэлхийн аваргад түрүүлсэн жүдоч олимпийн эрхийн 900, мөнгөн медаль хүртвэл 540, хүрэл медаль хүртвэл 360 оноогоор чансаагаа ахиулах юм.

 

ДАШТ-д нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчин оролцохыг зөвшөөрдөг. Монголын шигшээгийн хувьд эрэгтэй баг дээр гэхэд 60, 66, 73 гэхчлэн хөнгөн жингүүддээ хоёр тамирчин оролцуулахаар шийдвэрлэсэн учир хүнд жингээ үлдээхээс аргагүй болжээ.

 

Жүдо бөхийн ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, S[PORT BOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулна аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж