Шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг залах үеэс буюу 1635-1722 оны үед тэмдэглэдэг байсан даншиг наадмыг энэ жилээс сэргээхээр болсон. Өнөөдөр Даншиг наадам Хүйдолоон худгийн дэвжээнээ эхэллээ. Наадмын нээлтэнд соёмбот туг, Өндөр гэгээний дүрийг залах ёслолоо үйлдсэн. Ийнхүү Очирваани шүтээний тахилгыг хийсэн юм.
Өнөөдрийн хувьд хүчит бөхийн барилдаан дөрвийн даваа хүртэл үргэлжилнэ. Харин үндэсний сурын харвааны эхэн болон дунд өрөг явагдана. Мөн азарга соёолон насны морьдын уралдаан боллоо. Орой 20.00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын "Colors of mongolia " тоглолт Хүйдолоон худгийн цамын талбайд болно. Харин маргааш бөх, сур, морины уралдаан үргэлжилж шагналаа гардуулснаар Даншиг наадам 21.00 цагт өндөрлөнө.