235 төслийг санхүүжүүлэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.30-нд нийтлэгдсэн

235 төслийг санхүүжүүлэхээр болжээ

Улсын хэмжээнд 2008-14 оны төсөвт тусгагдсан ч санхүүжилт нь бүрэн хийгдэж чадаагүй, гэрээний үлдэгдэл төлбөртэй 235 төслийг санхүүжүүлэхээр болсон талаар өнөөдөр Сангийн сайд Ж.Эрдэнбат мэдэгдлээ. Ингэхдээ Сангийн яамны зүгээс арилжааны банкуудтай гэрээ байгуулж Монголбанкнаас үнэт цаас худалдан авч өрийн бичиг бичин аж ахуйн нэгжүүдэд олгох замаар санхүүжилтыг шийдвэрлэхээр болжээ.

 

Гэхдээ санхүүжилтгүй болсон бүх төслийг хамруулж чадаагүй гэдгийг дурьдсан. Нэн тэргүүнд тухайн ажлын гүйцэтгэл 80-аас дээш хувьтай байх шалгуурыг тавьжээ. Санхүүжилтгүйн улмаас зогсоод байсан эдгээр 286 аж ахуйн нэгжийн төсөл дунд цэцэрлэг, сургууль зэрэг Монгол Улсад тулгамддаг нийгмийн салбарын ажил ч байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж