Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших "Нисэх"-ийн 34 дүгээр байрыг одоогоос гурван жилийн өмнө “Хүн амьдарч болохгүй. Хэзээ мөдгүй нурах аюултай” гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Улмаар Онцгой байдлын газраас оршин суугчдад яаралтай нүүх албан бичиг хүргүүлсэн аж. Гэтэл өнөөдрийн байдлаар тус байрны дээвэр нурж, байранд бүхэлдээ цууралт өгч, хазайлт үүссэн байдалтай болсон ч оршин суугчид "Байрнаасаа гарвал очих газаргүй" хэмээн акт тогтоосноос хойш хэзээ мөдгүй нурах дөхсөн байрандаа амьдарсаар байна.
Оршин суугчдын зүгээс "Нийслэлийн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж буй орон сууцанд орж, газраа улсад өгөх боломжтой" гэж гарцаа тодорхойлжээ. Энэ саналаа албаныханд хүргүүлсэн ч одоогоор дүүрэг, нийслэлийн албан тушаалтнаас дорвитой хариу өгөөгүй байгаа аж.
Гэтэл энэ байрны оршин суугчид нэг өглөө босоход нурангид даруулж мэдэх эрсдэлтэй нөхцөлд амьдарсаар байна.
СУРВАЛЖИЛСАН Б.ЗАЯА