70 саяын өртөгтэй &#34Усан хөшиг&#34 нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

70 саяын өртөгтэй &#34Усан хөшиг&#34 нээгдлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой үндэсний их баяр наадмыг угтан хэд хэдэн тохижилтыг ажлыг хийжээ.

 

Тухайлбал, Арслантай гүүр, Зайсангийн гүүрүүдэд баригдсан нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг багасгах усан хөшгийг энд нэрлэж байна.

 

Тус усан хөшгүүд гэрэлтдэг бөгөөд наадмаас өмнө ашиглалтад орсон ч өнөөдөр албан ёсоор ажил гүйцэтгэгч "Хан-Урсгал" компани “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-т хүлээлгэн өглөө. Ингэснээр дээрх усан хөшгүүдийн арчлалт, тохижилтыг Улаанбаатар хот хариуцан ажиллах юм. Гүйцэтгэгч компанийн зүгээс усан хөшгөнд гурван жилийн баталгаа өгчээ.

 

Сэлбэ голын гадаргууны уснаас усаа шахах энэхүү байгууламжийг усаа цэвэрлэх боломжгүй, бороо орсон, үер буусан үед бохир ус урсах магадлалтай гэхчлэн зарим иргэд шүүмжилж байна. Харин хотын зүгээс арчлалтын асуудлыг хариуцах учир илүү тордож, тохижуулна гэлээ.

 

БЭЛТГЭСЭН Д.УЛАМБАЯР  Ц.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж