Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан 512 хүчит бөхчүүд барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж улсын арслан цол хүртлээ.
Увс аймгийн Давст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Зэвсэг хүчний 310 анги, "Увс нуур" дэвжээний бөх, улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс үзүүрлэлээ.