Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан 512 хүчит бөхчүүд барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтийн аварга", Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хороо, Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн бөх улсын харцага Энхтөгсийн Оюунболд ес даван түрүүлж улсын арслан цол хүртлээ.
Зургаагийн даваа
1. Н.Батсуурь у.а – Н.Батзаяа у.н улсын харцага цолны болзол хангалаа
2. П.Бүрэнтөгс у.а – А.Алтанхуяг а.х.а
3. Н.Ганбаатар у.г – Ш.Шинэбаяр а.х.а
4. Б.Гончигдамба у.г – Г.Баасандорж а.а
5. Ч.Санжаадамба у.з – Д.Энхбаяр а.а
6. Ц.Содномдорж у.х – Бо.Батжаргал а.а
7. Э.Оюунболд у.х – Э.Даш а.а
8. Б.Одгэрэл а.х.а– Ч.Ганзориг а.а тунаж Б.Одгэрэл улсын харцага цолны болзол хангалаа