Наадмын энэ өдрүүдэд иргэдийн аюулгүй амар амгалан байдлыг сахин хамгаалахаар цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн харин Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд 3000 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Мөн гадаадын иргэдэд туслах зорилгоор гадаад хэлний зохих мэдлэгтэй 50 оюутан цагдааг тусгайлан ажиллуулж байгаа юм. Өнгөрсөн жилийн наадмын үеэр 80 гаруй хүүхэд цэцэг эхээсээ төөрсөн бол одоогийн байдлаар Хүй долоон худагт ес, Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван хүүхэд төөрсөн байна. Тиймээс эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн голын ойр орчимд аялж зугаалахдаа усанд живэх аюулаас болгоомжилж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.