Хөнгөлөлттэй үнээр дунгийн суулгацын хагалгааг Монголд хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй үнээр дунгийн суулгацын хагалгааг Монголд хийнэ

Монгол оронд 1000 төрөлт тутамд 1-3 таг дүлий хүүхэд төрж, тэр нь амьдралын хугацаанд хоёр дахин өсч байгаа гэсэн судалгааг мэргэжлийнхэн хийжээ. Товчхондоо жилээс жилд төрөлхийн сонсголгүй хүүхдийн төрөлтийн тоо нэмэгдэж байгаа аж. Харин төрөлхийн болон олдмол таг сонсголгүй  хүүхдэд сонсгол оруулах орчин үеийн эмчилгээний дэвшилтэт арга болох дунгийн суулгацын мэс заслыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Чих хамар хоолойн "ЭМЖЖ" эмнэлэг, Австралийн "Кохлеар"  компанитай хамтран 2009 оноос эхлэн Монголдоо хийдэг болжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 23-н хүнд дунгийн суулгацын хагалгааг амжилттай хийжээ. Хагалгаа хийлгэсэн дээрх хүмүүс бүгд их бага хэмжээгээр сонсч, ярьж чаддаг болсон байна. Хэл ярианы бэрхшээлтэй, хэлгүй, сонсголгүй хүүхдэд дахин туслахаар ЭХЭМҮТ, ЭМЖЖ эмнэлэг, Австралийн "Кохлеар"  компани дахин хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр 30-50 мянган ам доллараар хийгддэг дунгийн суулгацын хагалгааг эх орондоо хөнгөлттэй үнээр хийлгэх боломж сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд олдож байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж