1000 &#34оюутан цэрэг&#34 Төв аймаг руу хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2015.06.15-нд нийтлэгдсэн

1000 &#34оюутан цэрэг&#34 Төв аймаг руу хөдөллөө

Оюутан цэрэг хөтөлбөрийг сонгох залуусын тоо энэ жил огцом нэмэгджээ. Өнгөрсөн жил 30 гаруй их, дээд сургуулийн 700 гаруй оюутан явж байсан. Харин энэ жил 40 их, дээд сургуулийн 1000 гаруй оюутан явахаар болжээ. Тэдний хувьд дийлэнх хэсэг нь энэ жил нэгдүгээр курсээ төгссөн юм.

 

Оюутан цэрэг хөтөлбөрт 1165 оюутан бүртгүүлжээ. Ингээд эрүүл мэндийн үзлэгт орж, нэг сар ангиар кредит цагийн хичээл үзсэн. Замын дундаас 100 гаруй оюутан өөрийн хүсэлтээр болон эрүүл мэндийн шалтгаанаар хасагджээ. Ямартай ч нэг сарын турш танхимаар хичээллэж оюутан цэргийн гараагаа эхэлсэн залуус өнөөдөр албаа хаахаар Төв аймгийг зорилоо. Тэдний хувьд хоёр сарын хугацаанд цэргийн албаа хаагаад наймдугаар сарын 15-нд эргэн ирнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж