Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Өнөөдөр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр

Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас санаачлан жил бүрийн зургадугаар сарын 12-ныг "Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдөр" болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд  ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгана гэсэн зорилтыг тавьсан. Энэ гишүүн орны тоонд Монгол улс ч багтаж байгаа. Гэвч өнөөдөр манай улсад 5-17 насны 93 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлсээр байгаа статистик тоо байна. Эдгээр хүүхдийн дийлэнх буюу 88.9 хувь нь Хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Энэ ч утгаараа хүүхдийн хөдөлмөр хөдөө орон нутагт их байгаа. Мөн нийт хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 11.1 хувь нь буюу 10 гаруй мянган хүүхэд хориглосон ажлын байранд, эсвэл уртасгасан цагаар, хүнд хортой нөхцөлд ажилладаг. Дэлхий дахинаа хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо сүүлийн 10-н жилд буурсан таатай үзүүлэлт гарчээ. Гэвч манай улсад эсрэгээрээ хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх хандлагатай байна. Иймээс энэ жил Хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлье, Чанартай боловсролд  за гэж хэлье гэсэн уриан дор Хүүхдийн хөдөлмөрийн эрсэг өдрийг Монгол улс тэмдэглэж байгаа юм. Хөдөлмөр эрхэлдэг үе тэнгийнхээ найзуудыг хараад сэтгэл нь их өвддөг тухай хүүхдүүд  ийнхүү ярьлаа. Тэд  дуу нэгтэйгээр томчуудад хүүхдээ хайралцгаая. Бид бол та бүхний хойч ирээдүй. Амьдралын чинь утга учир, аз жаргал гэдгийг онцлон уриалж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж