Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлд 400 гаруй СӨХ бүртгэлтэй байдаг. Тэгвэл эдгээр бүртгэлтэй СӨХ бүхий орон сууцнуудын 70 гаруй хувь нь шаардлага хангахгүй лифт ашигладаг гэх мэдээллийг өнөөдөр өглөө. Хамгийн багадаа л ашиглалтын хугацаа дуусаад таван жил, цаашлаад 10, 15 жил болсон лифтийг өнөөдөр нийслэлийнхэн хэрэглэж байна.
Хамгийн сүүлд Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлөөс баянгол, баянзүрх, сонгинохайрхан дүүргийн 10 СӨХ, тэдгээрийн харьяан дахь орон сууцнуудад шалгалт явуулахад ашиглалтын хугацаа дууссан 24 лифт байгааг илрүүлжээ.
СӨХ бол хэрэглэгчдэд хүрдэг анхан шатны байгууллага. Энэ ч үүднээс оршин суугчдын зүгээс лифтээр үйлчлүүлэх, засварлах мөнгөө төлж байгаа учраас аюулгүй байдлаа хангуулах шаардлагыг ч байнга тавьсаар ирсэн хэмээн СӨХ-ийн дарга нар хэлж байна.