БОНХ-ийн сайд Зайсангийн уугуул иргэдийн асуудлыг шийдлээ

Хуучирсан мэдээ: 2015.06.10-нд нийтлэгдсэн

БОНХ-ийн сайд Зайсангийн уугуул иргэдийн асуудлыг шийдлээ

Зайсангийн иргэдэд ашиглалтын зөвшөөрөл олгохоор боллоо.

 

Зайсангийн уугуул иргэдээс амьдарч байгаа газраа өмчилж авах болон тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлж өгөх тухай хүсэлтийг олон жилийн турш Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд ирүүлж, энэ асуудлыг хөндсөөр ирсэн билээ.

 

Тэгвэл үе үеийн сайд нарын шийдэж чадаагүй энэ асуудалд БОНХ-ийн сайд Д.Оюунхорол анхаарал хандуулан, ажлын хэсэг гарган ажилласнаар нааштай шийдвэрлэж чадлаа. Тус яамныхан энэ долоо хоногт багтаан бичиг баримтын зөрчилгүй иргэдэд газар ашиглалтын зөвшөөрлийг олгож эхлэх юм байна.

 

Зөвхөн тухайн газрыг ашиглах зөвшөөрөл олгохоос газар өмчлөх зөвшөөрлийг олгох боломжгүй тухай салбарын сайд онцолсон юм. Учир нь дэлхийн улс орнууд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтын газар нутаг байлгах үүрэг хүлээдэг. Энэ жишгээр Богд хаан уулын тусгай хамгаалттай газар амьдардаг гэр хорооллын иргэдэд газрыг нь өмчлүүлэх боломжгүй юм.

 

Мөн энэ газар нутагт амьдардаг иргэдийн хооронд ихэвчлэн бичиг баримт болоод хүсэл сонирхлын зөрчил их байдаг. Зарим нь газрын бизнес цэцэглүүлж байгаа тухай Д.Оюунхорол сайд онцолж байлаа.

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсан, Богины аманд 612 өрх, 1800 гаруй иргэн гэр хороололд, 1914 өрх, 8300 гаруй иргэн орон сууцанд, 4 дүгээр хорооны Арцатын аманд 88 өрх, 214 иргэн гэр хороололд амьдардаг байна.

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж