Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар өрөнд автагдсан эрүүл мэндийн салбараа аврах шийдвэрийг гаргасан таатай мэдээлэл байна.
Тодруулбал, Засгийн газар эмийн өрийн асуудлыг хоёр дахь удаагаа хэлэлцэж 7.8 тэрбум төгрөгийн эм, тарианы өрийг улсын төсвөөс барагдуулахаар болжээ. Ингэхдээ Эрүүл мэнд, Спортын яам Сангийн яамтай хамтран ажиллаж зээлийн асуудлы гулирлын мөнгөн дүнг шилжүүлэх замаар зохицуулахаар болсон юм.
Ингэснээр дөрөвдүгээр улиралд улсын төсвөөс эм, тарианы хэрэгсэлд зориулж авах ёстой 10 тэрбум төгрөгөө хоёр болон гуравдугаар улиралд шилжүүлж авахаар болжээ. Харин үлдсэн улирлын санхүүжилтий ирэх аравдугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэх төлөвлөгөөтэй байна. Харин зарим эмнэлгүүдийн зүгээс одоогийн батлагдсан нэг сарын эмийн төсөв бодит тооцоллоос бага. Иймээс дахин үйлвэрлэгчид, нийлүүлэгчдээс зээлээр эм, тариагаа авах болно гэсэн тайлбарыг хийгээд байгаа. Харин салбарын сайдын зүгээс улсын эмнэлгүүдийн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийнэ. Тэдний тооцоолсон эмийн өртөг яг бодит үнэ үү? гэдгийг нарийн шалгана гэдгээ мэдэгдлээ.