Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу МЕРС-ийн титэмт вирусийн халдвар Өмнөд Солонгос улсад /БНСУ/ түймэр мэт тархаж байгаа тухай ОУ-ын хэвлэлүүд шуугиж байна. Одоогийн байдлаар БНСУ-д дээрх вирусын халдвар авсан өвчтний тоо 87 хүрсэн бөгөөд нийт долоон хүн нас барж, 2500 гаруй хүнийг халдвар авсан байж болзошгүй хэмээн үзэж тусгаарласан байна. Мөн 1500 гаруй их дээд болон дунд сургууль, цэцэрлэгүүд түр карантины байдалд шилжжээ. Монгол Улсын иргэн энэхүү халдварт вируст өртсөн талаар одоогоор албан ёсны мэдээ байхгүй байна. Гэхдээ Эрүүл мэнд, Спортын яамнаас халдварын голомт нь эмнэлэгүүд нь болоод байгаа энэ үед онцын шаардалгагүй бол Солонгос улсруу зорчихгүй байхыг зөвлөж байна.
ДЭМБ вирусийн халдварыг цаашид өргөн хүрээнд тархаахгүйн тулд Өмнөд Солонгосын Засгийн газрын зүгээс авах анхан шатны арга хэмжээ хоцорч байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Мөн Коронавируст халдварын тархалт газар авч байгаатай холбогдуулан БНСУ-ын Засгийн газар корона вирусын тархалт гарсан эмнэлгүүдийн жагсаалтыг олон нийтэд ил болгож эхэллээ.