Ирэх сараас тоон системд шилжиж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2015.06.09-нд нийтлэгдсэн

Ирэх сараас тоон системд шилжиж эхэлнэ

Ямар айл хувиргагч төхөөрөмж авах вэ?

Өнөөдрийн байдлаар зөвхөн дидиш, юнивишн гэх мэт бусад гурвалсан үйлчилгээг хэрэглэдэг айлуудын телевиз тоон системд шилжлээ гэсэн үг. Дээрээс нь Сансар кабелын телевизийн тоон системийн төрлийг ашиглаж байгаа иргэд шилжсэн юм.

Харин Сансар кабелын 8000 төгрөгийн суурь хураамжтай төрлийг ашигладаг иргэд тоон системд шилжээгүй. Өөрөөр хэлбэл, аналоги системээр телевизроо үзэж байгаа гэсэн үг. Мөн сэрээн антеннаар телевизороо үзэж байгаа бол мөн тоон системд шилжээгүй юм.

Тиймээс эдгээр иргэд тоон системд хувиргагч төхөөрөмж авна. Нийслэлчүүд хувиргагч төхөөрөмжийг Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын салбарууд, Нарантуул зах, Баянгол барилгын материалын дэлгүүр, Драгон төвүүдэд худалдаалж байгаа. Харин орон нутгийн иргэд тухайн аймагт байрлах Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын ажилчдаас авна.

Тоон системд шилжих хуваарь:

Долдугаар сард, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Баянхонгор

Наймдугаар сард, Хэнтий, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Дорнод, Сүхбаатар

Есдүгээр сард, Баян Өлгий, Булган, Говь Алтай, Дархан Уул, Завхан, Орхон, Ховд, Хөвсгөл, Увс, Улаанбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж