Эмнэлгүүд эм, тариагаа зээлээр авч байна

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Эмнэлгүүд эм, тариагаа зээлээр авч байна

Монгол улс эмчилгээ шаардагдаж эмнэлэгт хэвтсэн иргэддээ шаардлагатай эм тариаг зээлээр авч өгч байна. Учир нь эмийн төсөвт батлагдсан энэ оны мөнгө нь дууссан, бэлэн мөнгө байхгүй шалтгаанаар эм ханган нийлүүлэгчдээс шаардлагатай эм тариагаа энэ оны эхний сараас эхлэн зээлээр аваад байсан. Энэ зээлийн нийт мөнгөн дүн эхний зургадугаар сарын байдлаар 7.8 тэрбумд хүрчээ. Цаашид эм ханган нийлүүлэгчид зээлээр бүтээгдэхүүнээ өгөх боломжгүй болсон, эм тариагаа үйлдвэрлэх хөрөнггүй болж, үйлдвэр тэг зогсолт хийхэд хүрсэнээ Эрүүл мэнд, Спортын яаманд мэдэгдэж, өрөө яаралтай төлөхийг шаардсан байна. Тухайлбал хамгийн ихээр хэрэглэгддэг дуслын шингэнийг үйлдвэрлэгч "Айвико" компани нэг тэрбум төгрөгний зээлээ төлөхийг хүсч, цаашид бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломжгүй болсон, түүхийн эдийн тасалдалд орсон тухайгаа мэдэгдсэн байгаа юм. Иймээс "Ньюс" агентлаг эмийн төсвийн асуудлыг энэ долоо хоногт хөндөн мэдээ, сурвалжлагыг  уншигчдадаа бэлтгэн хүргэж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж