&#34Морин хуур&#34 уралдааны шилдгүүдийг тодруулав

Хуучирсан мэдээ: 2015.06.05-нд нийтлэгдсэн

&#34Морин хуур&#34 уралдааны шилдгүүдийг тодруулав

ЕБС-ийн сурагчдын зохион бүтээх авьяасыг нээн хөгжүүлэх зорилгоор “Морин хуур” бүтээлийн уралдааныг “Юнимат Эдюкейшн” компаниас “Unimateducation club” гэх өөрийн фэйсбүүк хуудсаараа зарласан. Тэгвэл шилдгүүдэд шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Шагнал гардуулах ёслолд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, мөн зохион байгуулагч “Юнимат Эдюкейшн” компанийн төлөөлөл оролцож сурагчидтай бүтээлийнх нь талаар ярилцлага өрнүүлж, шагналыг гардуулсан юм.

Уралдаан ЕБС-ын 1-6, 7-12 гэсэн ангиллаар зохион байгуулагдсан. Бүтээлүүдийн хувьд уран хөрөө, панер ашиглан сэтгэмж гарган морин хуур урлаж байгаагаараа онцлог юм.

“Морин хуур” бүтээлийн уралдааны 1-6 дугаар ангийн төрөлд 58 дугаар сургуулийн сурагч Б.Цогтбаатар, харин 7-12 дугаар ангийн төрөлд 45 дугаар сургуулийн сурагч Б.Билэгжаргал нар тэргүүлсэн. Тэгвэл хамгийн уран хийцтэй морин хуурын эзнээр Монгени цогцолбор сургуулийн сурагч Э.Ууганбаяр шалгарсан юм.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж