Өнгөрсөн оны хувьд дээд тал нь долоон тээврийн хэрэгсэл дундаа нэг улсын дугаартай байх явдал гарч байсан. Мөн нэг улсын дугаарыг 2-3 тээврийн хэрэгсэл зүүх нь хэвийн үзэгдэл мэт болсон байсан юм. Ямартай ч энэ жилээс давхар дугаарын асуудал үндсэндээ цэгцэрч ирж байгаа гэх мэдээллийг ЗХУТ-өөс өгч байна. Тухайлбал, өнгөрсөн онд давхар дугаарын зөрчил 100 гаруй илэрч байсан. Харин 2015 оны эхний зургаан сарын байдлаар 27 зөрчил л илрээд байна.
Ер нь 2015 он гарсаар замын хөдөлгөөнтэй холбоотойгоор төрийн байгууллагуудын мэдээллийн сан ашиглалт сайжирчээ. Үүнээс үүдэн тухайн нэг тээврийн хэрэгслийн талаарх мэдээлэл нэгдсэн системд шилжсэнээр давхар дугаар тэргүүтэй зөрчлүүдийг арилгах боломж улам нэмэгдсэн байна.