Энэ тавдугаар сарын хувьд сэрүүн зонхилсон өдрүүд үргэлжиллээ. Тэгвэл ирэх зургадугаар сард мөн л сэрүүвтэр бороо хур ихтэй байна гэдгийг албаныхан мэдээлж байна. Зургадугаар сарын эхний арав хоногт улс орон даяар бороо хур элбэгтэй, сэрүүн зонхилсон өдрүүд үргэлжлэх юм.
Энэ сарын 31-нд баруун болон төв, зүүн зүгийн нутгаар сэрүүснэ. Мөн зургадугаар сарын 1-нд баруун болон, төвийн нутгийн зарим хэсэг, зүүн аймгийн зарим нутгаар бороо орж сэрүүхэн байх юм байна. Ер нь зургадугаар сарын 1-нд нийслэл төдийгүй орон нутгаар хур тунадас орж сэрүүн байна гэдгийг иргэд, хөдөлмөрчдөд сануулж байна.