Хогоо шатааж байгаад амиа алдсан тохиолдол гарч байжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.26-нд нийтлэгдсэн

Хогоо шатааж байгаад амиа алдсан тохиолдол гарч байжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 53 удаагийн гал түймэр бүртгэгдсэн байна. Дээрх дуудлагын дийлэнх нь иргэд цэвэрлэгээ хийх нэрийдлээр ойр орчмынхоо өвс, хогоо шатаасан тохиолдлууд эзэлж байгаа юм. Өөрөөр хэлвэл иргэдийн хайхрамжгүй байдлаас болж галын дуудлага өнгөрсөн оны эхний таван сарын байдлаас 20 хувиар нэмэгджээ. Жишээлбэл өнгөрсөн бямба гарагт Чингэлтэй дүүргийн 19-р хорооны Шадивлангийн зуслангийн эхэнд шашны зан үйлээс болж ой, хээрийн түймэр гарч, хоёр га газар шатжээ. Өнгөрсөн онд хашаа, хорооныхоо ойр орчмыг цэвэрлэж өвс, хогоо шатаасны улмаас гал алдаж амь насаа алдсан тохиолдол гарч байжээ. Иймээс НОБГ-ын иргэддээ болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж